Номхон далайн арлын улс болох Токелауд коронавирусийн халдварын анхны тохиолдол илэрчээ. Улмаар тус улсын эрх баригчид хөл хорио тогтоосон талаар МИР24 мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, коронавирусийн халдвар илэрсэн хүнийг эмнэлэгт тусгаарлажээ. Халдварын эх үүсвэрийг тодорхойлж чадахгүй байгаа учир Токелау даяар хөл хорио, хязгаарлалт нэвтрүүлсэн байна.
Токелау нь Шинэ Зеландын нутаг дэвсгэрт багтдаг. Энэ улсад 1,4 мянган хүн амьдардаг аж. Саяхныг хүртэл энэ улсад коронавирусийн халдвар нэг ч бүртгэгдээгүй гэж тус улсын эрх баригчид мэдэгдэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |