Сансрын жуулчдыг суулгасан Falcon 9 пуужин тээвэрлэгч Америкийн Флорида мужийн Канаверал сансрын буудлаас Олон улсын сансрын станц руу хөөрчээ. Энэ талаар SpaceX компани мэдэгдсэн байна.
Энэ сансрын хөлгийн багийн дарга нь НАСА-ийн сансрын нисэгч асан Пегги Уитсон бөгөөд түүнтэй хамт авто уралдаанч, бизнесмен Жон Шофнер, Саудын Арабын анхны эмэгтэй сансрын нисэгч Райана Барнауи, мөн тус улсын сансрын нисэгч Али аль-Карни нар сансарт нисчээ.
Сансрын нисэгчид тус бүр нь 55 сая доллар төлөн нисэж байгаа аж. Тэд Олон улсын снасрын станц дээр найман өдөр болж, энэ хугацаанд станцын байнгын бүрэлдэхүүнтэй хамтран ажиллах юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |