Риана бие давхар эмэгтэйчүүдэд загварын шинэ чиг хандлага тогтоов
Өвөрмөц өнгө төрх, хоолойн цар хүрээгээр үргэлж ялгарч байдаг дуучин Рианна салбар бүртээ шинэ чиг хандлагуудыг тогтоож чаддаг чадварлаг нэгэн. Тэрбээр дуу, хөгжмөөрөө дамжуулан онцгой мэдрэмж түгээж, загварын ертөнцөд бодипозитив хөдөлгөөнийг сурталчилж, эмэгтэйчүүд ямар ч биеийн галбиртай байсан өөртөө итгэлтэй байхыг уриалдаг билээ.
Хүн бүхэн од шиг гялалзахыг мөрөөддөг. Би ч гэсэн мөрөөддөг. Та юу өмсөхийг хүснэ, түүнийгээ л өмсөөрэй. Гэхдээ загварлаг бөгөөд биед эвтэйхэн байх хэрэгтэй шүү. Тэр цагт та үнэхээр сайхан гялалзах болно.
Дуучин бүсгүй бие давхар эмэгтэйчүүдэд загварын шинэ чиг хандлага тогтоож байгаа юм. Ингэхдээ эмэгтэйчүүд заавал зориулалтын дэлгүүрээс том өмсгөлтэй өмд, цамц, сул даашинзаар төрхөө бүрдүүлэх нь хэтэрхий уйтгартай харин хүсэл сонирхлоо хойш тавилгүй загварын чиг хандлагыг чөлөөтэй дагах боломжтой хэмээн дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй жирэмсэн ээжүүдэд сайн нөлөөлөл болоод буй.
Удаан хугацааны дараа тайзнаа эргэн ирсэн дуучин Рианна "Super Bowl Half Time" шоугаар дахин жирэмсэн гэдгээ зарласан. Рианагийн саяхан жирэмсэн зургаа олон хуваалцсан бөгөөд зураг тавигдсан даруйдаа олон сая хандалт авч, шүтэн бишрэгчдээ гайхшируулаад байна. Рианна хэлэхдээ, "Энэ зургаа жирэмсэн байсан үеэ дурсах, эмэгтэй хүн жирэмсэн байхдаа хамгийн гайхалтай байдаг. Энэ мөч амьдралд маш цөөхөн тохиолдох хувь заяа. Тиймээс энэ зургуудаа нандигнан хадгалах болно" хэмээн тайлбарлажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ