АТГ-аас Боловсролын зээлийн сангийн захирал Д.Гардийг шалгаж эхэлжээ

АТГ-аас Боловсролын зээлийн санд шалгалт хийж, хэд хэдэн зөрчлийг илрүүлжээ. Тухайлбал
-Тухайн санд томилсон албан тушаалтнуудыг хэрхэн сонгон шалгаруулсан нь тодорхойгүй, ил тод биш
-Ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй хүмүүсийг томилж, ажиллуулдаг
-Өөрөө өөртөө урамшуулал, нэмэгдэл олгох шийдвэр гаргадаг
-Өөрийн сургалтын төлбөрийг чөлөөлсний дараа барьцаа хөрөнгөө чөлөөлүүлэх тухай өөрийн гарын үсэгтэй бичгээ бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн
-Гадаад суралцагчдын зээлийг хууль тогтоомжид нийцүүлж хэрэгжүүлээгүй
-Хууль зөрчиж чөлөөлсөн зээл, түүний улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлдэггүй
-Нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлүүлж, хугацаа нь дуусаагүй байхад чөлөөлдөг
-Гэрээнд заасан хугацаанд ажил хийгээгүй хүмүүсийг ажлаас чөлөөлдөг
-Гадаадад суралцах оюутнуудын зээлийг хувь дансаар нь шилжүүлдэг
-БЗС-аас хийгдэж буй мөнгөн гүйлгээг нягталдаггүй зэрэг зөрчил илэрчээ.
Энэ зөрчлүүдтэй холбогдуулан АТГ-аас Боловсролын зээлийн сангийн захирал Д.Гардийг шалгаж эхэлжээ. Цаашлаад сангийн үе үеийн удирдлагаас гадна БШУЯ-ны сайд нарыг шалгах аж.
Мөн АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс БЗС-аас зээл олгохдоо давуу байдал бий болгосон эсэх, зээлийн зориулалтын дагуу зарцуулсан эсэх, зорилтот мэргэжилтэн бэлтгэхэд олгосон эсэхийг шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ