Оросын Холбооны Улсын Ерөнхий сайд Михаил Мишустин Хятадад айлчлал хийхээр төлөвлөж байгаа талаар Блүмберг агентлаг мэдээлж байсан. Энэ мэдээллийг Оросын тал баталжээ.
ОХУ-ын Засгийн газрын хэвлэлийн албаны мэдээлснээр, ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин тавдугаар сарын 23-24-ний өдрүүдэд Хятадад албан ёсны айлчлал хийх юм байна. Айлчлалын үеэр тэрбээр БНХАУ-ын дарга Ши Жинпиньтэй уулзаж, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцянтай хэлэлцээ хийх аж.
Хэлэлцээрийн дүнгээр аж үйлдвэр, эрчим хүч, тээврийн дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хоёр талт хэлэлцээрт гарын үсэг зурна гэж ОХУ-ын Засгийн газрын хэвлэлийн албанаас гаргасан мэдэгдэлд өгүүлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |