Т.Аюурсайхан нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд холбогдох хэргийг АТГ шалгаж дуусчээ. Тус байгууллагаас УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг хянаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягтай холбоотой хэрэгт долоон тэрбум төгрөгийн үнэлгээтэй спорт цогцолборын барилгыг битүүмжилж, хураасан байна.
Мөн Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалтай холбогдох хэрэгт 5.3 тэрбум төгрөгийн оффисын талбайг хураажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ