Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

 

Дорнод аймгийн Дашбалбар сумын Номинт багийн Харганат гэдэг газар хээрийн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлага онцгой байдлын байгууллагад 05 дугаар сарын 21-ний 18:30 цагт ирсэн байна.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, Дашбалбар, Чулуунхороот сумын мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ