Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг багийн Долоон гэдэг газар өчигдөр 22:52 цагт гурван машин мөргөлдсөн осол гарчээ. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын Королла загварын /3 зорчигчтой/ суудлын автомашин, Улаанбаатар хотоос Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Э-ийн “Приус 20” загварын /3 зорчигчтой/ суудлын автомашин, иргэн Г “Премио” загварын /2 зорчигчтой/ суудлын автомашинууд автозамын зорчих хэсэгт мөргөлдсөн байна. Ослын улмаас зорчигч Г /40 настай, эрэгтэй/ хөл хэсгээрээ хавчуулагдсан байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн эмчид хүлээлгэн өгчээ.
Уншиж байна |