Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Орост хувийн цэргийн компаниуд хүчээ авч байна
2023-05-20

Оросын хувийн цэргийн компани болох "Вагнер" олон улсын хэвлэлүүдээр ихээхэн дурдагддаг. Гэхдээ энэ улсад өөр хөлсний цэргүүд ч бий. Тэд хэн бэ, юу хийдэг вэ? 

 

Оросын "Вагнер" хувийн цэргийн компани олны хараанд байх дуртай, шулуухан мэдэгдэл хийчихдэг Евгений Пригожин гэсэн боссынхоо ачаар олон нийтийн анхаарлыг ихээхэн татдаг. Гэхдээ Вагнераас өөр хөлсний цэргийн компаниуд Орост бий. Евроньюс агентлагийн бичсэнээр, Оросын чинээлэг, нөлөө бүхий хүмүүс хувийн цэргийн компанитай байх нь элбэг гэнэ. Ийм компаниудыг өмнө нь тусгай албанд зүтгэж байсан хүмүүс, хоригдлууд, экстремистүүд, тэнүүлчид, хар тамхичид болон бусад хөлсний цэргүүдээс бүрдүүлж, дэлхий даяар төрөл бүрийн даалгавар гүйцэтгүүлэхээр илгээдэг аж. 

 

"Хувийн цэргийн компанитай байснаар Кремлиэс ашиг хүртэж болно гэдгийг элитүүд ойлгосон. Учир нь байлдааны ажиллагаанд хувь нэмрээ оруулвал шагнана" хэмээн Ардчилсан зарчмын төвийн захирал Антон Шеховцев Евроньюс агентлагт ярьжээ.

 

Зарим эх сурвалжийн мэдээлснээр, Чеченийн тэргүүн, Путинд үнэнч Рамзан Кадыров цэрэгжсэн нэгтгэлийн суурин дээр хувийн цэргийн компани байгуулахаар зэхэж байгаа гэнэ. Түүнчлэн эрчим хүчний салбарын "Газпром" компани ч "Поток", "Факел", "Пламя" гэсэн гурван хувийн цэргийн бүлэглэл байгуулсан бөгөөд эдгээр нь Сири, Украин зэрэг орнууд дахь Газпромын гадаад өмчийг хамгаалах үүрэгтэй аж. 

 

"Тэд хийн хоолойг хамгаалж байгаа мэт л байдаг, үнэндээ яг тийм үү үгүй юу гэдгийг бид мэдэхгүй" хэмээн Батын их сургуулийн Оросын улс төрийн багш, профессор Стивен Холл өгүүлжээ.

 

Оросын элитүүд л ганцхан хувийн цэргийн компанитай байдаг юм биш. Тухайлбал, хүчирхэг үнэн алдартны сүмтэй холбоотой "Үнэн алдартны ахан дүүс" нэртэй хөлсний цэргүүдийг бүлэг "загалмайтны Оросыг Киевийг эзлэсэн баруунаас хамгаалахын тулд" Украинд дайтаж байгаа гэж Евроньюс агентлагт Холл ярьжээ. 

 

Хэдийгээр Оросын хувийн цэргийн компаниуд хараат бус хэдий ч тэд гагцхүү Кремлийн буянаар л оршин тогтнож байдаг гэж Холл үзэж байгаа аж. Түүний өгүүлснээр төр юу хүснэ тэд түүнийг нь хийдэг аж. Мөн ийм сүүдрийн хүчинтэй байх нь Оросын дэглэмд ашигтай, учир нь шууд өөрсөд дээрээ бурууг авахгүй байх боломжийг олгож байгаа хэрэг хэмээн Холл өгүүлсэн байна.

 

Холлын өгүүлснээр, хөлсний цэргүүдийн бүлгүүд Орост ихээхэн хүчээ авч, хүн болон зэр зэвсгийн нөөцөө ихээхэн нэмэгдүүлж байгаа гэнэ. Зарим нь Африкт ашигт малтмал олборлох зэрэг эдийн засгийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд энэ нь тэдний байр суурийг улам бэхжүүлдэг аж. Мөн тэд улаан шугамыг даваагүй үед төрөөс тэднийг эсэргүүцэхгүй, учир нь Оросын дэглэмд энэ нь ашигтай, харин сонирхогч талуудын улс төрийн шийдэлд хутгалдаад ирвэл хувийн цэргийн компаниудын үйл ажиллагааг тэр дор нь зогсооход бэлэн байдаг гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-05-22
Baska:
Иванууд евер хоорондоо алалцах иргэний дайнд л бэлдэж байх шиг, нэгэнт бэлтгээд эхэлсэн юм чинь удахгуй дайтаад эхлэх биз ээ, манай ояа нар аль нэг талд нь ороод хошуугаа билуудэж, шулсээ усчуулэх л байх даа, хеерхийс
2023-05-21
Яг Украйн шиг кккк
2023-05-21
Уншигч:
Чөтгөр путлёр энэ улсыг бүүр сүйрүүлчихжээ, энэ бүх зовлонгийн пирамидын орой дээр нь халзан чөтгөр эзэгнэн сууж байна.
2023-05-20
Тийн шүүү
2023-05-20
Малчин:
Энэ улсын баячууд хувьдаа армитай болоод байгаа нь муугийн ёр улс задрах дампуурах цаг болсон гэсэн үг!
2023-05-20
Тийн шүүү
Z:
Шал худлаа . Манай энхийг сахиулагчид хувийнхуу
2023-05-20
Монголд барих хийн хоолойг хамгаалах нэрээр хувийн цэрэг гэмт хэрэгтнүүд орж ирэх юм бна даа.
2023-05-20