Дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверест рүү авирах улирал эхэлж, энэ уулыг дэлхийн өнцөг булан бүрээс уулчид зорин очиж байгаа энэ үед уулчид амиа алдсан харамсалтай хэрэг сүүлийн өдрүүдэд хэдэнтээ бүртгэгдсэн талаарх The Himalayan Times сонины мэдээллийг өмнө нь хүргэж байсан.
Эверестэд Энэтхэгийн уулчин амиа алдаж, Монголын уулчныг эрэн хайж байна
Энэ мэдээлэлд, Хятад болон Монгол уулчдыг аюулгүй буулгахаар хайж, аврах ажиллагаа явуулж байна хэмээсэн байв.
Харин сүүлд авсан мэдээллээр Монголын "Жаргалант" уулчдын клубийн уулчид болох С.Ганхүү, О.Золбоохүү, Д.Амартогтох, Б.Батхишиг Б.Золзаяа, Л.Баярсайхан, Ц.Анхбаяр, Ц.Гэрэлт-Од нар нар Эверест (8848м дтд), Лхоце (8516м дтд) уулсад амжилттай авирч, аюулгүй буужээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |