Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Японы Хирошима хотноо зохион байгуулагдах G7-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцоно гэж холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Ройтерс агентлаг мэдээлжээ.
Өмнө нь гарсан мэдээллээр, Зеленский дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцоно, тиймээс уулзалтын хөтөлбөрт тавдугаар сарын 21-ний өдөр нэмэлтээр чуулган зохион байгуулахаар болсон хэмээж байв. Харин эх сурвалжуудын мэдээлснээр, Украины Ерөнхийлөгч Хирошима хотод болох уулзалтад биечлэн оролцохоор болжээ.
G7 буюу АНУ, Их Британи, Франц, Герман, Япон, Итали, Канад гэсэн орнуудын дээд хэмжээний уулзалт тавдугаар сарын 19-ний өдөр эхэлсэн, гурван өдөр үргэлжлэх юм. Энэ уулзалтад G7-ийн орнуудаас гадна Австрали, Бразил, Өмнөд Солонгос, Вьетнам улс оролцох урилга гаргажээ. G7-г энэ онд даргалж буй Япон улс энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украин дахь сөргөлдөөнийг голчлон хэлэлцэнэ хэмээн зарласан юм. Мөн энэ уулзалтын үеэр Оросын эсрэг хоригийг дахин чангатгах болсон талаар зарлах төлөвтэй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |