Их Британийн оршин суугч 41 настай Дэвид Мэсси Оросын Ерөнхийлөгч Владимир Путинээс болж газар доорх хонгил барихаар шийдсэн гэж Metro сонинд ярьжээ.
Оросын өдүүлсэн дайн Британийн арлууд руу хүрээгээ тэлвэл гэр бүлээ хамгаалахын тулд газар доорх бункер барихаар Дэвид Мэсси шийдсэн гэнэ. Энэ бункерийн хана, хаалгыг бат бөх хийсэн байна. Престон хот дахь байшингийнхаа дор барьсан энэ бункерт Дэвид 20 мянган фунт стерлинг зарцуулжээ.
Газар доорх байранд дөрвөн ам бүлтэй айлд нэг сар хүрэлцэхүйц хүнс хадгалж байгаа аж. Түүнчлэн цацраг идэвхит, биологийн эсвэл химийн бодис алдагдсан нөхцөлд хамгаалах тусгай хувцасыг ч бэлдэж тавьжээ.Ийнхүү бункер барих болсон нь Оросын Ерөнхийлөгчөөс болсон гэнэ.
"Би энэ .... (хараалын үг)-д итгэдэггүй юм. Тиймээс ч хамгаалалтын хувцас, хүнс, ус, бусад шаардлагатай зүйлсийг гараждаа хадгалж байна" хэмээн Дэвид Мэсси өгүүлжээ.
Түүний өгүүлснээр ийм бункертэй болохыг анх эхнэр нь зөвлөсөн гэнэ. Дэвид хоёр охинтой, гэрт нь "эр хүнд зориулсан зай талбай" байхгүй байсан, харин бункертэй болсноор болзошгүй аюулд бэлэн байхын дээр чөлөөт цагаараа виски ууж амрах боломжтой болсон гэж ярьжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |