Украины цэргийн алба хаагчдыг сургах Европын санаачилгад Италийн Батлан хамгаалах яам оролцоно гэж сайд Гуидо Крозетто мэдэгджээ. Түүний өгүүлснээр, Брюсселийн командлалаар Польш, Германыг зорих мэргэжилтнүүдийг сургах ажилд Итали улс дэмжлэг үзүүлэх гэнэ.
"Түүнчлэн манай улсын нутаг дэвсгэр дээрх сургууль, цэргийн объектууд дээр явагдах тусгай мэргэшсэн курсүүдийг санал болгоно" гэж Италийн Батлан хамгаалахын сайд Крозетто мэдэгджээ.
Энд дуулгахад, тавдугаар сарын 16-ны өдөр Украин улс Франц, Итали хамтран үйлдвэрлэсэн Samp/T зенит пуужингийн комплексийг хүлээн авсан юм. Одоогоор ганцыг явуулсан ч энэ нь томоохон нутаг дэвсгэр, том хотыг хамгаалж чадна гэж үзэж байгаа бөгөөд энэ комплекс нь дэлхийн гуравдугаар дайн гарахаас сэргийлж чадна гэж Италийн Батлан хамгаалахын яам үзэж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |