Буриадыг зорих Монголын жуулчдын тоо эрс нэмэгджээ

img

Бүгд Найрамдах Буриад улсад жуулчны урсгал энэ онд өнгөрсөн онтой харьцуулахад 30 хувиар нэмэгджээ. Энэ талаар Буриадын Аялал жуулчлалын сайд Алдар Доржиев ТАСС агентлагт ярьсан байна. 

 

Доржиевийн таамаглаж байгаагаар зуны улиралд жуулчны урсгал улам нэмэгдэх гэнэ. Буриадыг зорих жуулчдын ихэнх нь Оросын төв хэсгээс, хөрш мужуудаас ирж байгаа ч Монголоос ирэх жуулчдын тоо ч эрс нэмэгдсэн байна. Энэ онд Монгол, Хятадын аялал жуулчлалын салбарынхантай хамтран ажилласнаар жуулчны урсгаслыг улам нэмэгдүүлнэ гэж тооцоолж байгаа аж.

 

Доржиевийн өгүүлснээр, Буриадын байгаль жуулчдыг ихээр татдаг тул энэ улсад экологийн аялал жуулчлал болон явганаар аялах чиглэлийг эрчимтэй хөгжүүлж байгаа гэнэ. Өнгөрсөн онд жуулчид ихээр зорьдог бүс нутгуудад гурван одтой, 19 модуль зочид буудал байгуулжээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ражио тавиад шагнахаад ээ ардын дуу нээ гоё хоо нээ. амрагхан шамайгаа бодох оо нээ алагхан зүрх минь догдлом нь хээ
2023-05-20
Tsusaa hiij iishee yavdag bn aa?!
2023-05-19
shineer garguulbal boliishd
2023-05-19
Орос явсан хүний хэрэв баруун солонгос зэрэг хөгжилтэй орон руу явах болвол виз гаргахгүй бна лээ шүү.
2023-05-19
shineer garguulbal boliishd