Голомт банк “ТОП 100 ААН”-ийн шилдэг дөрөвт эрэмбэлэгдлээ
2023-05-19

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас хамтран “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг өргөмжлөх арга хэмжээг 22 дахь жилдээ амжилттай зохион байгуулж,  шилдэг ААН-үүдийг тодруулан зарласнаас Голомт банк уг нэр хүндтэй шагналыг 20 дахь жилдээ хүртэж, 4 дүгээрт эрэмбэлэгдэн өмнөх жилийн амжилтаа ахиуллаа.

 

 

Голомт банк энэ жилийн шилдэг 100 аж ахуйн нэгжээс борлуулалтын орлогоор 6-рт, татвар төлөлтөөр 7-рт, даатгуулагчийн тоогоор 3-рт, хөрөнгийн хэмжээгээр 5-рт, мөн нийт ашгийн хэмжээгээр 12-р байрт тус тус эрэмбэлэгдээд байна.

 

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэнулс орныхоо эдийн засагтхувь нэмрээ оруулж,хуулиар хүлээсэн үүргээ чандлан биелүүлсээр ирсэн төдийгүйэдийн засгийн тулгуур багана болсон бизнесийн бүхий л салбар,төсөлхөтөлбөрүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг санхүүжүүлж, дэмжин ажилласаар ирсэн. Бид 2022 онд 2,300 гаруй хүнийг ажлын байраар хангаж, улсдаа нийт 137.44 тэрбум төгрөгийнтатварыг төвлөрүүлсэн бөгөөд Голомт банкны нийт актив 12.4 хувиар өсөж 9 их наяд төгрөгт, банкны цэвэр ашиг 116.5 тэрбум төгрөгт хүрлээ.

 

Өөрсдийн бүтээсэн үнэ цэнээр бусдыгаа манлайлантүүчээлэхэд үргэлж хамт байж, итгэл хүлээлгэдэг нийт харилцагч, хамт олон, түншүүд та бүхэндээ талархал илэрхийлье.

 

Нээлттэй банк-Голомт банк

Shuud.mn
Сонин хачин
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
2023-05-19