Украины Авлигын эсрэг дээд шүүх тус улсын Дээд шүүхийн дарга асан Всеволод Князевыг баривчлан саатуулжээ. Энэ талаар шүүхээс авсан эх сурвалжтайгаар "Страна.ua" мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Всеволод Князевыг авлига авсан хэрэгт сэжиглэн, 60 өдрийн хугацаанд баривчлан саатуулах шийдвэр гаргажээ. Хоригдохгүй гэвэл барьцааны 107,3 сая гривна буюу 2,9 сая доллар төлөх ёстой аж.
Князевын шүүгчийн бүрэн эрх мэдлийг энэ долоо хоногт хассан аж. Түүнийг Украины олигархиас 2,7 сая долларын хахууль авсан гэж үзэж байгаа юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |