Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Онгоцны ослоос амьд үлдсэн дөрвөн хүүхэд 14 хоногийн туршид ширэнгэд амьдарчээ
2023-05-19

Колумбид онгоц сүйрсний дараа амьд үлдсэн дөрвөн хүүхдийг 14 хоногийн эрлийн дүнд олжээ. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Густав Петро Твиттер хуудсандаа бичсэн байна. 

 

The Mirror сонины мэдээлснээр, хүүхдүүд том эгч болох 13 настай охины халамжийн ачаар амьд мэнд үлдэж чаджээ. Охин доороо 9, 4 нас, 11 сартай гурван эрэгтэй дүүтэй аж. Бяцхан хүүхдүүд аврагчид тэднийг олох хүртэл 16 өдрийг ширэнгэн ойд өнгөрүүлсэн байна. 

 

Тэд ээжтэйгээ зорчиж явсан Cessna 206 онгоц сүйрч, үүний дараа хоёр нисгэгч, ээж нь амиа алджээ. Ингээд хүүхдүүд онгоцноос гарч, ширэнгэн ойгоос гарах гэж оролдсон гэнэ. Охин навч, савх, үсний боолтоор саравч хийж, бороо орсон үед хорогддог байсан аж. Тэд онгоцноос гарахдаа бага зэрэг хүнс, хүүхдийн тэжээл авч гарсан байна. Хүүхдүүд 16 хоногийн туршид жимсээр хооллож байжээ.

Хүүхдүүдийг эрэн хайх ажилд 60 цэргийн алба хаагч, үнэрч ноход оролцсон гэнэ. Ослын дараа онгоцны сэгийг хайж эхэлсэн бөгөөд хүн амьд үлдсэн гэдгийг тэдний үлдээсэн мөр зэргээс олж тогтоожээ. Түүнчлэн хүүхдүүд ширэнгэнээс гарахыг хичээж, нэг байрандаа тогтож байгаагүй тул тэднийг олоход багагүй хүндрэл учирсан гэнэ. Тиймээс эрлийн ажилд гурван нисдэг тэрэг оролцуулж, нэг нисдэг тэргээр хүүхдүүдийн эм хүүхдүүдэд хандаж, байгаа газраасаа явалгүй тусламж хүлээ гэж хэлсэн бичлэгийг чанга яригчаар тоглуулж байсан аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Yamar mundag ve
2023-05-22