Италид хагас өдрийн туршид үргэлжлэн орсон аадар борооны улмаас үерийн гамшиг нүүрлэжээ. Богино хугацаанд орсон усархаг аадар бороо нь хур тунадасын зургаан сарын нормтой тэнцэхүйц байсан гэж ВВС агентлаг мэдээлсэн байна.
Хчүтэй аадар борооны улмаас гол мөрөн эргээ даван хальж, хотын хорооллууд, хөдөө аж ахуйн эдэлбэр газрууд усанд автаж, 400 гаруй зам сүйджээ. Мөн өнгөрсөн шөнө 280 удаа хөрсний гулгалт гарсны улмаас иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна. Үерийн гамшгийн улмаас 13 хүн амиа алдаж, 13 мянган хүн орон гэрээ орхихоос аргагүй болжээ.
Үерийн гамшгаас иргэдийг аврах ажилд Италийн Зэвсэгт хүчин болон эргийн хамгаалалтынхан нэгдсэн байна. Хүмүүсийг нүүлгэн шилжүүлэхийн тулд нисдэг тэрэг, хийлдэг завь ашиглаж байгаа бөгөөд усанд автсан хороололд байх байшингууд руу хүрэх арга үүнээс өөр байхгүй аж.
Олон хотод цэвэрлэх, сэргээн босгох ажлуудыг эхлүүлсэн байна. Үерийн улмаас тасалдсан цахилгаан эрчим хүч дамжуулалтыг сэргээсэн ч 27 мянга орчим хүн гэрэл цахилгаангүй хэвээр байгаа гэнэ.
Хөдөө аж ахуйн байгууллагын мэдээлснээр, 5000 гаруй ферм усанд автаж, амьтад живж, усан үзмийн олон мянган га газар, жимсний мод, хүнсний ногоо, үр тариан талбай үерт автжээ.
Италийн Эмилия-Романья мужийн захирагч Стефано Боначчинигийн өгүүлснээр зөвхөн тус мужид учирсан хохирол гэхэд л хэдэн тэрбум еврогоор хэмжигдэх аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |