Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Каннын наадмын ёслолд ирсэн алдартнуудын хүүхдүүд
2023-05-19

Хэд хоногийн өмнө дэлхийн алдарт кино наадмын нэг болох Каннын наадам Францад нээгдсэн. Энэ наадамд уригдсан дэлхийн алдартнуудын зарим нь улаан хивсний ёслолд оролцохдоо хүүхдүүдээ дагуулж иржээ. 

 

Майкл Дуглас, Кетрин-Зета Жонс нарын охин Кери Зета-Дуглас

Өдгөө 20 настай Кери-Зета Дуглас айлын бага. Тэрбээр Дилан хэмээх ахтай. Кери загвар сонирхож, дуу дуулдаг бөгөөд загварын салбарт хүчээ сорьж байв.

Керигийн ээж Кэтрин Зета-Жонс охиноо гайхалтай бүжигчин гэж ярьдаг. Кери ийнхүү сонирхдог олон төрлийнхөө чухам алийг сонгон цааш замналаа үргэлжлүүлэх нь тодорхойгүй.

Тэрбээр энэ удаагийн Каннын наадамд аав, ээжийн хамт улаан хивсний ёслолд оролцон олны харааг булаажээ. 

 

Жүжигчин Жуд Лоу болон Сейди Фрост нарын охин Айрис Лоу

Жүжигчин Жуд Лоугийн охин 22 настай загвар өмсөгч Айрис Лоу улаан хивсний ёслолд яагаад ч юм ганцаараа иржээ. Түүний алдартан аав нь наадмын ёслолд оролцохгүй байхаар шийдсэн бөгөөд учир нь саяхан тэднийх бүл нэмэж, Жуд Лоу долоо дахь хүүхдээ өлгийдөн авсан гэнэ. 

 

 

Айрис анх 2015 онд Miu Miu брэндийн загвар өмсөгч гэдгээрээ тайзнаа гарсан аж. Харин 2017 онд Burberry-ийн сурталчилгааны нүүр царай болжээ. Охин ирээдүйд загвар өмсөгч болно гэдэг нь төрсөн цагаас нь л тодорхой байсан гэлтэй. Учир нь түүний загалмайлсан эх нь супермодель Кейт Мосс юм.

 

Айрис Каннын наадмын улаан хивсний ёслолд оролцохдоо Saint Laurent-ийн гэрэлтдэг цамц, загварлаг туфли өмсөн, үсээ хойш самнан, уруулаа гал улаан өнгөөр буджээ.

 

Ума Турманы хүү Левон

Алдарт жүжигчин Ума Турманы хүү ээжийнхээ замналаар явж байгаа. Өдгөө 21 настай тэрбээр хэд хэдэн кинонд тоглоод амжжээ.

Өсөж буй од гэж нэрлэгдэх болсон Левон "The Crowded Room" цувралд Том Холланд, Аманда Сайфред зэрэг алдартнуудын хамт тоглосон юм. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин