Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Каннын наадмын оролцогчдын хамгийн таагүй хувцаслалтууд
2023-05-18

Тавдугаар сарын 16-ны үдэш 76 дахь удаагийн Каннын наадам нээгдсэн. Улаан хивсний ёслолд урлагийн салбарын одод алдартай загвар зохион бүтээгчдийн гоёлыг өмсөн алхжээ. Гэхдээ тэдний дунд хамгийн зохисгүй хувцасласан одод ч байсан талаар Life сэтгүүл онцолсон байна. 

 

1. Ума Турман

 

 

Сэтгүүлчид Ума Турманы даашинзыг загварлаг, муугүй гэж үнэлсэн ч Турманд өөрт нь огт зохихгүй байгааг онцолжээ. Даашинзны шаргал өнгө арьсны өнгөтэй уусаж, Ума Турманы царайг ялгаруулахгүй байгаа аж. Мөн давхар өмссөн хувцас нь огт ойлгомжгүй, ямар хэв маяг илэрхийлэхийг хүссэн нь тодорхойгүй гэж шүүмжлэгчид үзжээ. 

 

2. Пом Клементьефф

 

 

Францын жүжигчнийг сонгосон энэхүү даашинзыг хэвлэлийнхэн ихээр шүүмжилжээ. Нэн тэргүүнд, даазинзны мөр шүүмжлэгчдэд таалагдаагүй гэнэ. Ерээд онд тренд болж байсан өндөр мөр энэ онд дахин тренд болж, алдартнууд ч дагах болсон. Гэхдээ энэ даашинзан дээр ийм илүүц мөртэй, ханцуй нь үргэлжилсээр бээлий болж байгаа нь "супер баатрын өмсгөл шиг, яг одоо нисээд дэлхийг аврах гэж байгаа мэт" хэмээн олон нийт шүүмжилжээ.

 

3. Эльвира Жейн

 

 

Алдарт загвар өмсөгч Эльвира Жейн гоёмсог ногоон даашинз, дэгжин гоёл чимэглэл, металл өнгөтэй туфли өмсжээ. Бүх л зүйл нь төгс. Харин гадуур нь өмссөн банзлыг хэн ч ойлгоогүй гэнэ. Бэлгийн цөөнхүүдийг дэмжсэнээ илэрхийлсэн хэрэг үү эсвэл загварлаг, өнгөлөг харагдах гэсэн бүтэлгүй оролдлого уу?

 

4. Виктория Боня 

 

 

Виктория Боня Каннын наадамд оролцсон Оросын цорын ганц төлөөлөгч. Гэвч улаан хивсний ёслол дээр түүний өмссөн хувцасыг олон нийтийн сүлжээнд ихээхэн шүүмжилж, загвар өмсөгчийг "хэрээ шиг болчхож" хэмээжээ.  

 

5. Синди Бруна 

 

 

Францын загвар өмсөгч Синди Бруна хатуу,хараат бус эмэгтэйн төрхийг гаргахаар болж, эрэгтэй загварын костюм өмсчээ. Сүүлийн үед үнэхээр л том, хэлхгэр загварын костюм тренд болж байгаа. Гэхдээ "ийм сайхан биеийг ийм аймшигтай гоёлоор нуух гэж" хэмээн олон нийтийн сүлжээний хэрэглэгчид шүүмжилсэн байна. Үүн дээр гэрэлтсэн бээлий өмсөж, үдэшлэгийн даашинзны хормойг залгасан нь ямар ч утгагүй гэж олон нийтийн сүлжээний хэрэглэгчид шүүмжилжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин