Флоридагийн захирагч Рон Десантис АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх өргөдлөө ирэх долоо хоногт өгөхөөр болжээ. Энэ талаар The Wall Street Journal, Reuters агентлагууд холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр дамжуулсан байна.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Десантис тавдугаар сарын 25-ны өдөр нэр дэвших бичиг баримтаа өгч, тавдугаар сарын 29-ний өдрөөс сонгуулийн кампанит ажлаа эхлүүлэх аж.
Түүнээс өмнө Бүгд Найрамдах Намаас АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп, Өмнөд Каролинагийн захирагч асан Никки Хейли, бизнесмен Вивек Рамасвами нар нэр дэвших өргөдлөө өгсөн юм. Бүгд Найрамдах Намаас нэр дэвших эдгээр хүмүүсийн гол нэр дэвшигч нь Дональд Трамп гэж шинжээчид үзэж байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |