Киргизийн Бишкек хотын шүүх 31 настай иргэнийг шан хөлс авч, бусад орны зэвсэгт сөргөлдөөнд оролцсон хэргээр 10 жилийн хорих ял оноожээ. Энэ талаар Эрх чөлөө радио мэдээлсэн байна.
Мөрдөн байцаагчдын үзсэнээр, 2022 оны зургадугаар сард Киргизийн иргэн Москвад байхдаа Украин дахь дайнд оролцохын тулд "ЛНР" хэмээх зэвсэгт бүлэглэлийн эгнээнд элсжээ. Ингээд долдугаар сард Брянка хотод ирж, сард 180 мянган рублийн (монгол мөнгөөр 8,9 сая төгрөг) цалинтайгаар цэргийн албанд элссэн байна. Цэргийн албанд орсныхоо дараа тагнуулын ажиллагаанд оролцож, байлдааны бэлтгэлд хамрагдаж, фронтын шугаманд минометийн төхөөрөмж, сув зэр зэвсэг хангах ажлыг гүйцэтгэж байжээ. Улмаар өнгөрсөн онаы 11 дүгээр сард цэргийн албанаас халагдаж, Москва яваад дараа нь Бишкект ирсэн байна.
Яллагдагч гэм буруугаа шүүх дээр хүлээгээгүй гэнэ. Тэрбээр Оросын паспорт авахын тулд цэргийн албанд элссэн, таван сарын хугацаанд Луганскийн унтаг дэвсгэрт байсан, байлдааны ажиллагаанд оролцоогүй хэмээн мэдүүлсэн байна. Киргизд ирэхдээ авчирсан 180 мянган сом буюу 20000 орчим доллартай тэнцэх мөнгийг өөрөө хуримтлуулсан, цэргийн албанд орсныхоо төлөө шан харамж аваагүй хэмээн мэдүүлжээ.
Энд дуулгахад, 2022 оны мэдээллээр Орост Киргизийн сая гаруй хөдөлмөрийн цагаач оршин сууж байгаа аж. Албан бус мэдээллээр Киргизийн 500 мянга орчим иргэн Оросын иргэншил авчээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |