Зоогийн газраар үйлчлүүлэгсдээс татвар хурааж, дайн санхүүжүүлэх санал гаргажээ

img

Оросын Төрийн думын гишүүн Михаил Матвеев зоогийн газар, кафе, шөнийн клубүүдээр үйлчлүүлэгсдээс татвар авах санал гаргажээ. Энэ татвараас олсон мөнгийг Украин дахь байлдааны ажиллагаанд оролцож байгаа цэргийн алба хаагчдын гэр бүлийг дэмжихэд зарцуулахыг тэрбээр санал болгосон байна. 

 

"Кафе, зоогийн газар, шөнийн клубүүдээр үйлчлүүлж байгаа хүмүүс зугаа цэнгээний татвар буюу тооцооныхоо нэг хувьтай тэнцэх татварыг төлж, энэ мөнгийг Ерөнхийлөгчийн ярьж байсан, дайчлагдсан эрчүүдийн гэр бүлийг дэмжих санд оруулах саналтай байна" хэмээн Михаил Матвеев мэдэгджээ. Түүний өгүүлснээр, ийм санаачилгыг орон нутгийн зоогийн газрын эзэн санал болгосон бөгөөд түүний өгүүлснээр нэг хувийн татвар үйлчлүүлэгчийн хувьд дарамт болохгүй гэж үзэж байгаа гэнэ.

 

Үүнтэй холбогдох хуулийн төслийг боловсруулж байгаа гэж Михаил Матвеев мэдэгдсэн бөгөөд төслийг боловсруулж дуусмагц Төрийн думд өргөн барих аж. Энд дуулгахад Владимир Путин дөрөвдүгээр сарын эхээр тусгай ажиллагааны оролцогчдыг дэмжих "Эх орны хамгаалагчид" төрийн санг байгуулсан юм. Энэ сан нь Украинд дайнд оролцож буй ахмад адйчид болон 2014 оноос хойш байлдааны ажиллагаанд оролцож буй хүмүүст дэмжлэг үзүүлэх аж. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

z:
chinii ah daind yavlaa yu
2023-05-21
Зочин:
Бүүр мангартаж дууслаа л даа.. Путины Орос улс
2023-05-18
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag
2023-05-18
Яамайдаа:
Ах нар маань Бахмутыг 9 сар байлдаад эзэлж авлаа гэсэн үнэн үү
2023-05-18
z:
chinii ah daind yavlaa yu