Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Харри, Меган нарыг хоёр цаг дагасан папараццичид ноцтой осол гаргах дөхжээ
2023-05-18

Нью-Йорк хотноо папараццичид ханхүү Харри болон түүний эхнэр Меган Меркал нарын араас хоёр цаг хөөцөлдөж, үүний улмаас хэд хэдэн ноцтой зам тээврийн осол гарах дөхсөн гэнэ. Энэ талаар ханхүүгийн төлөөлөгч албан ёсоор мэдэгдсэнийг АВС дамжуулжээ. 

 

Ханхүү Харригийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Харри болон Меган нарын суусан машиныг "цонхондоо хар хальс наасан зургаан машин" хоёр цагийн турш дагаж, хөөцөлдсөн гэнэ. Тухайн үед ханхүү, түүний эхнэрийн хамт Меганы ээж Дория Регланд машинд байжээ. 

 

Энэ үйл явдал тавдугаар сарын 16-ны үдэш Women of Vision шагнал гардуулах ёслолын дараа болсон байна. ВВС агентлагийн мэдээлснээр, Меган Маркл энэ ёслолын арга хэмжээнд оролцож, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулсныхаа төлөө шагнал гарджээ. Ингээд Харри, Меган болон Меганы ээж нар орон нутгийн цагаар 22 цагийн орчимд арга хэмжээнээс гарч явсан байна. Тэд олон сэтгүүлч, гэрэл зурагчны дундуур явж, машиндаа суужээ. 

 

Үүний дараа олон папараццичин тэднийг дагаж эхэлсэн аж. Скай Ньюс агентлагийн мэдээлснээр, Харри, Меган нарын дагаж байсан папараццид замын хөдөлгөөний дүрмийг зөрчин, нэг жолооч нь жолоо барьж байхдаа утсаар ярьж байсан бол нөгөө нь машин барьж байх үедээ зураг дарахыг оролдож байжээ. Тэд ийнхүү хөөцөлдөж байхдаа өөр машинууд, явган зорчигч болон Нью-Йоркийн цагдаагийн хоёр офицерийг арай л мөргөчихөөгүй гэнэ. 

 

Энэ явдлын дараа Нью-Йоркийн цагдаагийн хэлтэс мэдэгдэл гаргаж, цагдаагийнхан Харри, Меган нарыг дагалдаж байсан хамгаалалтын албаныханд тусламж үзүүлснээ онцолсон байна. Мөн гэрэл зурагчид хэт олноор дагаж байсан нь ханхүү болон түүний эхнэрийг тээвэрлэхэд хүндрэл учруулсан гэж цагдаагийнхан мэдэгджээ. 

 

Мөн Нью-Йорк хотын дарга Эрик Адамс эдгээр гэрэл зурагчныг хариуцлагагүй хэмээн шүүмжлээд, Харригийн ээж Диана гүнж 1997 онд мөн л папараццичид хөөсний улмаас зам тээврийн осолд орж амиа алдсаныг сануулсан байна. 

 

"Папараццичид сайн гэрэл зураг авахыг хүсэх нь ойлгомжтой, гэхдээ нийгмийн аюулгүй байдал үргэлж нэн тэргүүнд тавигдах ёстой" гэж Эрик Адамс мэдэгджээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин