Өрхийн орлого 3.9 хувиар буурч, зарлага 1.8 хувиар нэмэгджээ
2023-05-17

ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2023 оны эхний дөрвөн сарын үзүүлэлтүүдийг өнөөдөр танилцууллаа.

п

 

Энэ оны нэгдүгээр улиралд өрхийн сарын дундаж бодит орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 47 500 төгрөг буюу 3.9 хувиар буурсан байна. Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар буурахад тэтгэвэр, тэтгэмж 52 600 төгрөг буюу 15.9 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ.

 

Энэ оны эхний улиралд өрхийн сарын мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 18 000 төгрөг буюу 1.7 хувиар буурсан байна. Харин өрхийн сарын зарлага 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 21 800 төгрөг буюу 1.8 хувиар нэмэгджээ.

 

Улсын хэмжээнд энэ оны I улирлын байдлаар сард 500-900 мянган төгрөгийн мөнгөн орлоготой өрхийн дундаж орлогын 59.2 хувийг тэтгэвэр, тэтгэмж бүрдүүлж байна. Харин сард 500-900 мянган төгрөгийн мөнгөн зарлагатай өрхийн 34.5 хувийг хүнсний бүтээгдэхүүн эзэлж байгааг танилцууллаа. 

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин