МУ-ын зээлжих зэрэглэлийг ТОГТВОРТОЙ хэмээн үзжээ
2023-05-16

Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B ангилалд буюу Тогтвортой” хэвээр үлдээснээ өчигдөр /2023.05.15/ мэдэгдлээ. Тус агентлаг дараах үндэслэлүүдээр Монгол Улсын эдийн засгийг тогтвортой байна гэж үнэлсэн байна.

 

 

Энэ талаар  Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар твиттер хуудаснаа "Зээлжих зэрэглэл тогтоодог Фитч агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг “В”; “тогтвортой” хэвээр хадгалах шийдвэр гаргажээ" хэмээн мэдээлжээ. 

 

Сонирхуулахад,  Монгол Улс нь дэлхийн 3 гол зээлжих зэрэглэл тогтоогч агентлагуудаар үнэлгээгээ хийлгэдэг байна. Зээлжих зэрэглэл нь олон улсын зах зээлээс санхүүжилт босгоход гол нөлөөлдөг үзүүлэлт тул S&P, Moody's, Fitch гэсэн 3 агентлагаар дээрх үнэлгээг хийлгэдэг. Дээрх үнэлгээг хийлгэхээр Сангийн яамнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард 213 сая төгрөгийг "МУ-ын Зээлжих зэрэглэл тогтоох үйлчилгээ" гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин