Япончууд реппер Big Gee-г онцоллоо

Япончууд реппер Big Gee-г онцоллоо

Япон-Монгол аялал жуулчлалын форум-2023” арга хэмжээ өчигдөр зохион байгуулагдсан билээ. 

 

Форумын оролцогчид Монголын орчин үеийн хөгжмийн чиг хандлага, амьд хөгжмийн “Play time” фестивалийг очиж үзэх, мөн өөрийн орондоо Монголын хип хоп уран бүтээлчдийг тоглуулах онцлон реппер Т.Мөнх-Эрдэнэ /Big Gee/ -ийг Япон Улсад тоглуулах, мөн хоёр Улсын хөлбөмбөгийн багийн хамтарсан бэлтгэлийг Монгол Улсад хийх, хөлбөмбөгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх сонирхолтой байна.Хөгжмийн голлох урсгалуудын нэг болох хип хоп урсгал нь Монгол улсад Коммунизмын он жилүүд дууссаны дараачаас буюу 1990-ээд оноос эхлэн эрчимтэй дэлгэрсэн. Өсвөр насандаа Dr. Dre болон Snoop Dogg зэрэг реппэрүүдийг сонсож өссөн Big Gee монголын хамгийн алдартай реппэрүүдийн нэг. Тиймдээ ч бид хоёр улсын урлаг соёл болон аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтарч ажиллахыг хүсэж байна гэдгийг онцлон хэлсэн юм. 

 

Арга хэмжээний хүрээнд Монголын үндэсний урлагийн тоглолтыг Япон Улсад ажиллаж амьдардаг мэргэжлийн уран бүтээлчид болох Морин хуурч, хөөмийч МУСТА Б.Болд-Эрдэнэ, бүжигчин Ц.Нарангэрэл нар толилууллаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

яасан псдакууд аа намайг мартсан уу гээд л дуулж өгнө биз
2023-05-16