Сеченовын нэрэмжит анагаах ухааны дээд сургуулийн эрдэмтэд харааг сэргээх хиймэл эвэрлэг бүрхэвч бүтээжээ. Энэ талаар эрдэмтдийн төлөөлөл мэдээлэл өгсөн билээ.
Нөхөн сэргээх мал эмнэлгийн лабораторийн эрхлэгч Яна Кристидис
"Сеченовын нэрэмжит их сургуулийн биоанагаах ухаан, технологийн паркийн нөхөн төлжих мал эмнэлгийн лабораторид туршилтын ажиллагаа ойрын саруудад хийж байна. Бид эхний удаа лабораторийн туулайнд туршилт хийж амжилттай болбол цаашид энэ нь маш олон хүнд хэрэгтэй хэмээн үзсэн. Мөн муур, нохой зэрэг амьтад үсэрч харайж, алхаж байхдаа модны мөчирт хөл болон нүдээ гэмтээх тохиолдол их байдаг учраас амьтдын нүд халдварт өвчнөөр их өвддөг. Тийм ч учраас бидний бүтээж буй хиймэл эвэрлэг хүн болоод амьтдад хүртэл маш том нөлөөлөл үзүүлнэ гэдэгт найдаж байна" гэсэн юм.
Биоанагаах ухааны шинжлэх ухаан, технологийн паркийн захирал, химийн шинжлэх ухааны доктор Петр Тимашев,
"Мэргэжилтнүүд шүдний эмчилгээнд нөхөн сэргээх арга хэмжээ авах зорилгоор 2022 онд бүтээгдсэн шинэ үеийн коллагены матрицад тулгуурлан хиймэл эвэрлэг бүрхэвч хийх материал бүрдүүлэх технологи дээр ажиллаж эхэлсэн.Одоогийн байдлаар бид 90 хувь хүртэл тунгалаг чанар сайтай эх загварыг бүтээсэн. Цаашид үүнийг хүний анагаах ухаанаас гадна мал эмнэлгийн салбарт ашиглах болно" гэжээ.
Мөн тус их сургуулийн мэдээлснээр, эвэрлэг бүрхэвч нь гэрэл дамжуулах өндөр чадвартай бөгөөд эрдэмтэд тухайн хүн болон амьтдын өвчнөөс хамааран түүний зузаан, хаван зэргийг тохируулах боломжтой болгох гэнэ.
Уншиж байна |