Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн 16 дугаар зөрлөгт бага оврын автобус, суудлын автомашинтай мөргөлдсөн осол өчигдөр гарчээ. “Хьюндай Кант” загварын бага оврын автобус, иргэн Х-ын “Приус-20” суудлын автомашинтай мөргөлдөж, иргэн Б /61 настай, эрэгтэй/ машины эд ангид хавчуулагдсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид иргэн Б-г эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмчид хүлээлгэн өгчээ.
Уншиж байна |