YG энтертайнмент охидын шинэ хамтлагаа танилцууллаа
БНСУ-ын к-поп ертөнцийн хамгийн том агентлагийн нэг YG энтертайнмент удаан хугацааны турш хүлээлт үүсгэсэн охидын хамтлагийн бүрэлдэхүүнээ өчигдөр танилцууллаа.
Дэлхий дахиныг байлдан дагуулж буй "BLACKPINK" хамтлагийн дараагийн үе гэгдэх шинэ "BABYMONS7ER" хамтлаг долоон бэлтгэгдсэн охидоос дөрвийг нь сонгон шалгаруулж авах байсан хэдий ч энэ удаад 7 гишүүнтэйгээр дебют хийхээр болсон тухай YG энтертайнмэнтийн Ерөнхий захирал Ян Хьюн Шиг өчигдөр зарласан юм.
"BABYMONS7ER" хамтлаг ирэх намар албан ёсоор дебютээ хийхээр болсон бөгөөд орон орны гишүүдээс бүрдсэн нь онцлог талтай болж байна.
Тус хамтлагч гурван Солонгос, хоёр Япон, хоёр Тайланд зэрэг улсын 13-20 насны чадварлаг гишүүдээс бүрджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ