Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Соёмбо цогцолбор” орчимд өчигдөр 23 цагийн үед зам тээврийн осол гарч, хүний амь эрсэджээ. Тус аймгийн Алаг-Эрдэнэ сумаас Мөрөн сумын чиглэлд зорчиж явсан иргэн Л /58 настай, эрэгтэй/-ын “Старикс” ачааны автомашин эвдэрч, замын хажууд зогсож байхад нь “Соёмбо цогцолбор”-оос Мөрөн сум руу явж байсан иргэн А суудлын автомашинаараа араас нь мөргөжээ. Уг ослын улмаас А /19 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид цогцсыг гарган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шилжүүлэн өгчээ.
Уншиж байна |