Victoria’s Secret загварын шоу энэ намар эргэн ирнэ
“Victoria’s Secret” компанийн алдарт загварын шоу дөрвөн жил завсарласны эцэст энэ оны сүүлээр дахин эхлэх гэж байна.
"Victoria’s Secret" шоу 2001 онд 12 сая үзэгчийг татаж байсан бол 2018 онд 3.3 сая болж буурчээ. Хэрэглэгчид эмэгтэй хүнийг хэт явцуу байдлаар харуулсан шоуг үзэх сонирхолгүй болсныг энэ тоо илэрхийлсэн тул 2019 оны арваннэгдүгээр сард шоу завсарлага авсан юм.
"Victoria’s Secret"-ийн загварын шоу эмэгтэйчүүдийн гоо сайхныг хуучинсаг стандартаар харуулсан хэмээн шүүмжлэлд өртөж эхэлснээр түр завсарлага авч байсан билээ.
Энэ удаад “Victoria’s Secret World Tour” нэртэй бүрэн хэмжээний баримтат кино бүхий загварын шоуг толилуулахаар болсон тухай “Victoria’s Secret” компанийн Бүтээлч захирал Рауль Мартинез хэллээ.
Шоуны нэг хэсэгт коллекц бүтээх явц, нөгөө хэсэгт шинэ загваруудыг харуулна. Загварууд зөвхөн дотуур хувцсаар хязгаарлагдахгүй бөгөөд даашинз, гадуур хувцаснуудыг ч багтаахыг тус компани онцолж байгаа юм.
Мөн Токио, Лагос, Богота, Лондоны уран бүтээлчидтэй хамтарч хийж байгаа уг баримтат кинонд эмэгтэйчүүдийн ялгаатай байдал, жендерийн тэгш эрхийг үзүүлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ