EXO-ийн Кай цэргийн албанд татагдлаа

Өнөөдөр БНСУ-ын алдарт EXO хамтлагийн Кай цэргийн алба хаах гэж байна. Кай энэ өдрөөс эхлэн 5 долоо хоногийн турш сургалтад хамрагдана. Үүний дараа цэргийн албанд элсэн орох бөгөөд 2025 оны хоёрдугаар сарын 10-нд халагдах юм.
Энэ жилийн хувьд "ЕХО" хамтлагийн 11 жилийн ой энэ жил тохиож буй. Хамтлагийн гишүүн Бэк Хён өнгөрсөн хоёрдугаар сард хамтлагаасаа гарч буйгаа зарласан бол энэ удаад Кай гэнэт цэрэгт татагдахаар болсон нь шүтэн бишрэгчдийг багагүй цочирдуулаад байсан билээ.
Ийнхүү Кай EXO-оос цэргийн алба хаасан долоо дахь гишүүн болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ