Twitter Inc-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск өнгөрсөн мягмар гарагт дуудлага хийж, мессеж нэмэх зэрэг шинэ боломжуудын талаар танилцууллаа.
Тэрбээр 2022 онд “Twitter 2.0 The Everything App” хэмээх төлөвлөгөөндөө твиттерийг мессеж илгээх, урт жиргээ нийтлэх, төлбөр төлөх зэрэг шинэ функцтэй болно хэмээн мэдээлж байсан. Ингэснээр Meta (META.O) олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох Facebook, Instagram зэрэг програмуудтай адил төстэй болох юм.
Илон Маск өөрийн твиттер хуудаснаа "Тун удахгүй та бүхэн Твиттерт дуудлага хийж, дүрсээ харж ярих боломжтой болно. Утасны дугаар шаардлагагүйгээр дэлхийн хаанаас ч хүссэн хүнтэйгээ холбогдох боломжтой" хэмээн жиргэжээ.
Илон Маск "Твиттерт одооноос эхлэн шууд мессеж илгээх боломжтой функц нээгдэнэ. Мөн тун удахгүй дуудлага хийж, дүрсээ харж ярих боломжтой болно" гэсэн юм.
Уншиж байна |