Хөлбөмбөгийн ноён оргилууд гэгдэх Лионель Месси, Криштиану Роналду нар Саудын Арабт дахин өрсөлдөх болсон тухай гадны хэвлэлүүд мэдээлж эхэллээ.
Франс Пресс агентлагийн мэдээлснээр, Аргентин довтлогч Мессиг ирэх улирлаас Саудын Арабын лигт тоглохоор Аль-Хилал багтай тохиролцсон хэмээн мэдээлжээ.
Өмнө нь Саудын Арабын "Аль-Наср" клуб Португалийн хөлбөмбөгчин Криштиану Роналдутай гэрээ байгуулж, жилд 200 сая долларын шагнал амласан нь хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр шагналд тооцогдож байв.
Харин Месси Аль-Хилал багтай 400 сая еврогийн цалинтай гэрээ байгуулж буй нь Криштиану Роналдогийн одоогийн Аль-Насраас хоёр дахин их цалин авах магадлалтай хэмээсэн юм.
Месси Францын багтай хийсэн гэрээ нь зургадугаар сард дуусах үед Пари Сен Жерменээс гарах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дараа дараагийнхаа гэрээт ажлууд болон бэлтгэл сургуулилтандаа орохоор төлөвлөж байгаа аж.
Уншиж байна |