Дуучин IU-г зохиогчийн эрх зөрчсөн хэргээр цагдаад өгчээ

Өнөөдөр БНСУ-ын алдартай дуучин жүжигчин IU-г нэрээ нууцалсан хүн хулгайн хэрэгт буруутгаж, цагдаад өгчээ.
Сөүл хотын Ганнам цагдаагийн газар IU-ийн дуулсан Good Day, The Red Shoes, Pitiful, Boo, BBIBBI, болон Celebrity зэрэг дуунуудыг зохиогчийн эрхийн тухай хууль зөрчсөн хэмээн эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Энэ нь IU-ийн анхны зохиогчийн эрх зөрчсөн тохиолдол биш юм. 2013 онд IU "The Red Shoes" дуугаа анх гаргахдаа Германы Nekta хамтлагийн " Here's Us " дуутай төстэй дууг хулгайлсан хэмээн буруутгагдаж байжээ. Түүний хөгжмийн зохиолч Kim Hyung Seok тухайн үед тайлбарлахдаа “ Хэмнэлийн бүтэц ерөнхийдөө төстэй. Гэхдээ үүнийг хулгай гэж үзэх нь үндэслэлгүй" хэмээж байжээ.
Зохиогчийн эрхийн тухай хуулийн 140 дүгээр зүйлд: Ашиг олохын тулд бусдын бүтээлийг хуулбарлах, шинэчлэх зэргээр зохиогчийн эрхийг удаа дараа зөрчиж байгаа хүмүүсийг гэрчлэх этгээд шүүхэд өгөх эрхтэй гэж тусгасан байдаг
Одоогоор IU-ийн EDAM Entertainment агентлаг ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ