Солонгосын 2022 оны хамгийн үнэтэй орон сууцны эзнээр жүжигчин Жон Жи Хён нэрлэгдэв
Өчигдөр БНСУ-ын Санхүүгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2022 оны хамгийн үнэтэй орон сууц худалдаж авсан алдартнуудыг нэрлэлээ. Өнгөрсөн онд хамгийн үнэтэй орон сууцыг жүжигчин Жон Жи Хён 2022 оны есдүгээр 13 тэрбум вон ( 9.8 сая ам. доллар) үнэтэй тансаг зэрэглэлийн орон сууцыг худалдаж авсан байна.
Acro Seoul Forest-ийн 47 давхарт байрлах энэхүү пентхаус нь 264 метр квадрат талбайтай гэнэ. 13 тэрбум вон нь 2022 онд Сөүл дэх орон сууцны хамгийн өндөр үнэ байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн салбарт энэхүү байшингийн борлуулалт ихээхэн анхаарал татсан байна.
Жон Жи Хён 2005 оноос хойш худалдаж авсан Самсунг-донг I'PARK дахь орон сууц, мөн Ёнсан-гу Ичон дахь 2 давхар барилга зэрэг гурван барилга эзэмшдэг аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ