Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхдүүд бүлэглэн наймдугаар ангийн сурагчийг зодсон хэрэг гарчээ. Энэ тухай дуудлага 2023 оны 05 дугаар сарын 08-ны 21.35 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 14 настай, эрэгтэй “Т”-г хичээлээ тараад ангийнхаа найзуудтай автобусанд суухаар явж байхад нь зүс таних хүүхдүүд биед нь халдаж зодсон үйлдэлд шалгалтын ажиллагаа явуулж байна. Хүүхдийн биед учирсан гэмтлийг тогтоохоор шинжээч томилжээ.
Уншиж байна |