ХААН Банк БНСУ-ын Шинхан банктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ХААН Банк БНСУ-ын Шинхан банктай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Харилцагчдын хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа өнөө үед дэлхийн санхүүгийн байгууллагуудын хэрэгжүүлж буй томоохон санал санаачилга, цахим өөрчлөлтийг харилцан дэмжиж, хамтран ажиллахаар ХААН Банк БНСУ-ын Шинхан банктай дижитал шилжилтийн стратегийн түншлэл чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

 

 

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Шинхан банкны дэд ерөнхийлөгч Су Хан Лим болон ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр нар оролцсон юм. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Шинхан банк өөрийн дижитал стратеги, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний цахим шинэчлэл, харилцагч төвт дижитал инновацийн үйлчилгээ болон нөүхауг хуваалцах, биет болон дижитал салбар хоорондын уялдаа холбоо, ажилтнуудын үр ашигтай байдлыг сайжруулах, шинэлэг дижитал дэд бүтцийг бий болгох тал дээр зөвлөх зэрэг ХААН Банктай өргөн хүрээнд идэвхтэй хамтын ажиллагааг өрнүүлэхээр болсон байна.

 

ХААН Банкны төлөөллүүд өнгөрсөн жил хоёр ч удаа Шинхан банкны төв оффист зочилж, дижитал инновацийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээ болон Сөүл хотын төвд нээгдсэн DIGILOG дижитал салбартай танилцсан бөгөөд энэхүү жишгээр өнгөрсөн 4-р сард өөртөө үйлчлэх банкны  Digi Go дижитал салбараа Яармагт жишиг болгон байгуулаад буй. Ингэснээр бид харилцагчидтайгаа улам ойртож, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээг өөртөө үйлчлэн шуурхай авах боломжийг бүрдүүлээд байна.

 

 

Шинхан банк нь дижитал шилжилтээр улсдаа тэргүүлэгч, шилдэг банк бөгөөд Японы Киробаши санхүүгийн группэд дижитал шилжилтийн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, цахим үйлчилгээний шилдэг туршлагаа хуваалцаж байсан бол энэ удаа Монгол Улсын хамгийн том банк ХААН Банктай ийнхүү хамтран ажиллаж, дижитал шилжилтийн “нөүхау”-гаа “экспортлох”-оор болжээ.

 

Шинхан банкны дэд ерөнхийлөгч Су Хан Лим“Монголын хамгийн том банк ХААН Банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь Шинхан банкны дижитал шилжилт дотоодод төдийгүй гадаадын улс орнуудадад хүлээн зөвшөөрөгдөж байгааг харуулж буйгаараа чухал ач холбогдолтой. Цаашид ч мөн дижитал инновацийг бид тасралтгүй хөгжүүлж, гадаадын улс орнуудад олон шинэ түнштэй болж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” гэж онцоллоо.

 

ХААН Банкны Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр “ХААН Банк дижитал шилжилтийг  хурдасгах, цахим үйлчилгээнүүдээ харилцагчдад амар хялбар, хүртээмжтэй болгох чиглэлд Шинхан банктай хамтын ажиллагаагаа эхлүүлж байгаадаа баяртай байна. Сүүлийн жилүүдэд ХААН Банк дижитал шилжилтийг амжилттай өрнүүлж, дэд бүтцийн сайжруулалтаас гадна технологийн шинэчлэлд томоохон хөрөнгө оруулалт хийгээд байна. Харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд хамгийн шинэлэг, найдвартай, шуурхай үйлчилгээ үзүүлж хамтдаа өсөх тэрхүү эрхэм зорилгодоо бид улам ойртон ажилласаар байх болно” гэв.

 

Ташрамд дурдахад, ХААН Банк 2006 онд Монголын арилжааны банкуудаас хамгийн анх төлөөлөгчийн газраа БНСУ-д нээсэн  бөгөөд тус улсад ажиллаж амьдардаг монгол иргэддээ бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү ойртуулж, амар хялбар авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна. Тухайлбал, БНСУ-ын Хана банктай хамтран Монгол руу хамгийн хямдаар, хурдан шуурхай мөнгөн гуйвуулга хийх “Hana EZ” үйлчилгээг нэвтрүүлээд буй билээ.

 

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hovdiin must sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25r baaziin adagiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar hulgaich baasanjav
2023-11-16
Gloria Perez:
Do you need your ex-husband back or you want to save your marriage / relationship from breakup and Divorce? you can contact PRIEST WISDOM Call/WhatsApp him directly on +2348124644470 I want the world to know about this great love spell caster that is well known as PRIEST WISDOM, he has the perfect solution to relationship issues and marriage problems. The main reason why i went to PRIEST WISDOM was for solution on how i can get my husband back because in recent times my husband and i have been having some issue in our marriage over some other lady, I have read a lot of testimonies on the internet about this powerful PRIEST WISDOM and i was so pleased so i decided to seek for assistance from him i contacted him which he did a perfect job by casting a effective love spell on my marriage which made my Husband to come back to me and beg for forgiveness, and all this happened within 2 days it have been about 3 months now. I will not stop publishing his name on the net because of the good work he is doing. I will drop his contact for the usefulness of those that need his help. CONTACT PRIEST WISDOM via EMAIL: supernaturalspell0@gmail.com You can also WhatsApp/Call him +2348124644470 Website: https://supernaturalspell21.blogspot.com/ Facebook page https://www.facebook.com/PRIESTWISDOM11
2023-05-11
дээрэмдүүлэх нь дээ
2023-05-09