Дуучин Se7en болон жүжигчин И Да Хе нарын хурим өнгөрсөн амралтын өдөр болж өнгөрөв. Тэд найман жил болзсоны эцэст ийнхүү хуримаа хийжээ. Хосуудын гэрлэх ёслолд Өмнөд Солонгосын А зэрэглэлийн олон алдартнууд очсон байна.
И Да Хе хуримын ёслолын үеэрээ " Хурим гэдэг бол бидний амьдралын дөнгөж эхлэл. Цаашид сайн муу, сайхан муухай олон зүйлс биднийг хүлээж байна. Өнөөдрийн хамгийн сайхан бэлэг бол та бүхэн минь юм шүү. Биднийг хайрладаг, дэмждэг, хүндэлдэг үргэлж хажууд байдаг гэр бүл болон ойр дотнын бүхий л хүмүүстээ халуун дулаан тэврэлт бэлэглэе. Та нарынхаа дэмэнд байнга тэтгэгдэх болно оо. Баярлалаа, хайртай шүү" гэсэн юм.
Мөн өчигдөр тэдний хуримын зураг цацагджээ. Хосуудын хуримын гэрэл зургаас: