Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хужхан багийн “Замчдын-Овоо” гэдэг газар зам тээврийн осол гарч, хүний амь эрсэджээ.
Ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж нэг хүн төмөр эд ангид хавчуулагдсан тухай дуудлага 05 дугаар сарын 08-ны 07:40 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Хэрлэн сумын чиглэлд хоёр зорчигчтой зорчиж явсан иргэн Ж-ын “ZZ3257-Хово” загварын өөрөө буулгагч автомашины араас Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Жартгалтхаан сумын чиглэлд зорчиж явсан иргэн Д-ын “Истана” загварын микро автобус мөргөж, жолооч Д /28 настай, эрэгтэй/ нас барсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид тул цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
Уншиж байна |