Өнөөдөр Улаан талбайд болох Ялалтын парадад авчрахыг хориглосон зүйлсийн жагсаалтад электрон тамхи, дугуй, цахилгаан скутер, бөмбөлөг, шүдэнз нэмэгдлээ.
Энэхүү жагсаалтыг өмнөх жилүүдэд ч гаргаж байсан. Уламжлал ёсоор тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис, зэвсэг, пиротехникийн хэрэгсэл, хар тамхи, хоол хүнс, архи, мөн түүнчлэн гэрийн тэжээвэр амьтдыг хориглодог байна.
Парадын үеэр аливаа нисэгчгүй нисэх аппарат ашиглахыг хориглоно. Тэр дундаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд зураг авалт хийхээр дрон ашиглахыг хориглоно, зөвшөөрөл олгохгүй" хэмээн Новосибирскийн эрх баригчид мэдэгджээ. Энэ нь аюулгүй байдлын арга хэмжээтэй холбоотой хэмээн тайлбарласан байна.
Мөн түүнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ялалтын баярын өдөр Армен, Азербайжан, Беларусь, Казахстан, Тажикистан, Киргизстан, Узбекистан, Туркменистан, Абхаз, Өмнөд Осетийн удирдагчид, түүнчлэн Молдав, Гүржийн ард түмэнд баярын мэндчилгээ хүргэж, мэндчилгээ дэвшүүлжээ.
"Энэхүү чухал өдөр бид дайны талбарт хосгүй эр зориг, ар талдаа харамгүй хөдөлмөрлөж, нацистын түрэмгийлэгчдийг бут цохиж, эх орныхоо эрх чөлөөг хамгаалах боломжийг олгосон бүх хүмүүст гүнээ талархаж байна.
Өвөг эцгийнхээ өвлүүлэн үлдээсэн харилцан туслалцах, нөхөрлөлийн үнэ цэнээ сахиулах нь "өнөөдөр бидний ёс суртахууны үүрэг" хэмээв. Мөн аугаа эх орны дайны тухай түүхэн үнэнийг гуйвуулах", түүнчлэн нацистуудыг "тэдний хамсаатнууд болон өнөөгийн үзэл суртлын өв залгамжлагчид"-ыг зөвтгөхийг зөвшөөрөх ёсгүй.
Бид улс орнуудын харилцааг үр өгөөжтэй хөгжүүлэх, бэхжүүлэхэд цаашид ч хувь нэмэр оруулах болно. Та бүхэнд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье" гэжээ.
Уншиж байна |