Өнгөрсөн бямба гарагт Премьер лигийн 35-р тойрогт Кристал Палас болон Тоттенхэм багууд тоглож 1:0-ээр Кристал Палас баг хожигдол хүлээсэн. Уг тоглолтын үеэр Тоттенхэм багийн хөгжөөн дэмжигч солонгосын алдарт тамирчин Сон Хын Минийг арьс өнгөөр ялгаварласан дүрс бичлэг цахим орчинд тархжээ.
Кристал Палас клуб мэдэгдэлдээ: "Өчигдөр Сон Хын Мин руу арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан шинжтэй дохио зангаагаар дүрсэлсэн бичлэг онлайнаар тархаж байна. Нотлох баримтыг цагдаад хүргэсэн бөгөөд түүнийг хэн болохыг олж мэдээд клубын хориг тавих болно. Манай клуб ийм ёс бус үйлдлийг тэвчихгүй " гэсэн юм.
Харин энэхүү асуудалтай холбоотой асуудалд Тоттенхэм клуб: Бид цагдаа нар болон Кристал Палас клубтэй хамтран хэрэгт холбогдсон этгээдийг олж тогтоохоор ажиллаж байна. Тухайн хүн буруутай нь тогтоогдвол тодорхой хэмжээнд шийтгэл оногдуулах болно. Бид хэзээ ч ялгаварлан гадуурхалтыг зүгээр өнгөрч болохгүй" гэжээ.
Уншиж байна |