Увс аймгийн Тэс сумын дөрөвдүгээр баг, “Халтар-Ус” гэдэг газарт ОХУ-ын Тува Улсад гарсан хээрийн түймэр Монгол улсын хил давах магадлалтай байгаа тухай мэдээллийг 05 дугаар сарын 07-ны өдрийн 23:21 цагт Хилийн цэргийн байгууллагаас ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчдыг очиход хээрийн түймэр хилээр 400 метр давж орж ирсэн байжээ. Түймрийг унтраахаар ажиллаж байна.
Уншиж байна |