Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Хятад залуусын 64 хувь нь нийгмийн харилцаанаас зугтаж байна
2023-05-08

China Youth Daily сэтгүүлээс 18-24 насны 200 мянган хүний ​​дунд явуулсан судалгаагаар хятад залуусын 60 гаруй хувь нь бусадтай харилцахад бэрхшээлтэй, түгжигдсэн мэт амьдралын хэв маягтай хэмээн хариулжээ. Харин нийт санал асуулгад оролцогчдын дөнгөж 30 хувь нь нийгмийн харилцаанд ямар ч бэрхшээл тулгараагүй гэж хариулсан байна. 

 

Нийт  судалгаанд хамрагдсан залуусын 50 гаруй хувь нь ажил, амьдралдаа маш их стрессэнд орсон тул нийгмийн харицаанд идэвхгүй, эрч хүчгүй байдаг хэмээн дурдсан байна. 

 

Хятадад гучаад жилийн өмнөхөн л хүн бүр шаргуу хөдөлмөрлөж, хүүхэдтэй болон гэр бүл зохиох нь хамгийн сайхан амьдрал гэсэн үзэл дэлгэрч байв. Өмнөх үеийнхний шаргуу хөдөлмөрийн үр дүнд олон мянган хүн ядуурлаас гарч урд хөрш маань сэргэн мандсан билээ. Гэтэл одоо цагт ажлын цаг нэмэгдэж, орон сууцны үнэ хурдацтайгаар өсөж буй нь шинэ үеийн залууст сэтгэл зүйн дарамт учруулж, тэд аав ээжээсээ илүүг бүтээж чадалгүй бүтэлгүйтэх анхны үеийнхэн болно гэдгээсээ эмээж буй хэмээжээ. Тиймээс залуучууд урт хугацаанд үргэлжилсэн эх орныхоо хөгжил цэцэглэлтийн явцад гар бие оролцохоос татгалзаж буйгаа илэрхийлсэн байна. 


Ухань хотын коллеж төгсөгч Лю Жин Өөрийгөө танихгүй хүмүүст танилцуулах, эвгүй уур амьсгалыг эвдэхээс үнэхээр эвгүй байгаагаа хэлээд "Би танихгүй хүнтэй уулзахдаа эхлээд үг хэлэхээс зайлсхийдэг. Залуус дуртай зүйлийнхээ төлөө л шаргуу хөдөлмөрлөх эрхтэй. Тэрнээс биш хэн нэгний хүслийг биелүүлж, эдийн засгийн өсөлтөд нэмэр болох эрэг шурга байх албагүй. Ихэнх албан байгууллага 996 буюу өглөө 9 цагаас орой 9 цаг хүртэл долоо хоногийн 6 өдөр ажиллахыг шаарддаг нь байж боломгүй зүйл. Бидэнд дуртай зүйлээ хийх цаг хэрэгтэй. 


Бээжинд төгсөх ангийн оюутан Рэн Вэн "Би онлайнаар харилцахад ямар  бэрхшээл гардаггүй хэдий  ч олон хүнтэй газар байхдаа хүмүүстэй харилцаанд орохн нь битгий хэл, урдаас нь харахад хүртэл хэцүү болдог. Амьдралын удаан хэмнэлийг сонгох эрх надад бий. Би нийгэмд ямар нэгэн хор хөнөөл учруулаагүй шүү дээ. Заавал бүгдээрээ 12 цаг зогсоо зайгүй ажиллах ёстой юм уу?" гэв. 


Нанкай их сургуулийн профессор Гуан Жиан хэлэхдээ, цахим харилцаа холбоо, онлайн хуваалцах нь залуу үеийнхний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болжээ. Коронавирус бидэнд нэг талаараа маш том сургамж төдийгүй олон гайхалтай боломжийг бий болгосон. Харин нөгөө талаараа хүмүүсийн бодит харилцаа тогтоох хүсэл байхгүй болж сэтгэл гутралын түвшин нэмэгдсэн нь харамсалтай" хэмээсэн юм. 

 

Ц.Наранцацрал

Shuud.mn
Сонин хачин
Cindy Byrd:
I highly recommend this real spell caster to anyone in need of help getting their ex lover back". My husband left me and moved to California to be with another woman. I felt my life was over and my kids thought they would never see their father again. I tried to be strong just for the kids but I could not control the pains that tormented my heart, my heart was filled with sorrows and pains because I was really in love with my husband. Every day and night I think of him and always wish he would come back to me, I was really missing him and I needed help, so I searched for help online and I came across a website that suggested that Dr.Excellent can help get ex back fast. So, I felt i should give him a try. I contacted him and he told me what to do and I did it then he did a Love spell for me. 11 hours later, my husband really called me and told me that he missed me and the kids so much, So Amazing! So that was how he came back that same day, with lots of love and joy, and he apologized for his mistakes, and for the pain he caused me and the kids. Then from that day, our Marriage was now stronger than how it was before, All thanks to Dr.Excellent. he is so powerful and I decided to share my story on the Internet. if you are still in love with your partner and you want him or her back i recommend Dr Excellent for you.Here his contact. WhatsApp him at: +2348084273514 ,Email him at: Excellentspellcaster@gmail.com
2023-05-12
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2023-05-08
хятдад ажил олдохгүй байгаа гэсэн
2023-05-08
Зочин:
Азийн орнууд угаасаа стресстэй.
2023-05-08