Тавдугаар сарын тавны өдөр Япон тэнгисийн эрэг, Хоншю арлын төв хэсэгт 6,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ талаар Японы Цаг уурын удирдах газар мэдээлсэн байна.
Цаг уурчдын мэдээлснээр, цунами үүсэх аюул занал байхгүй, гэхдээ эрэг дагуух усны төвшин бага зэрэг нэмэгдэж болзошгүй гэнэ. Газар хөдлөлтийн төв нь Ното хойгийн Исикава мужид, голомт нь 10 км гүнд байсан аж.
Газар хөдлөлтийн чичирхийлэлтийг Япон тэнгисийн эрэг орчмын хэд хэдэн мужийн оршин суугчид мэдэрчээ. Газар хөдлөлтийн улмаас хүн хохирсон, байшин барилга гэмтэж нурсан талаарх мэдээлэл гараагүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |