Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Дэлхийг өөрчилсөн зохион бүтээгч эмэгтэйчүүд
2023-05-06

Дэлхийд алдартай зохион бүтээгчдийн талаар ярихад ихэвчлэн эрчүүдийн нэр орж ирдэг. Гэхдээ эмэгтэйчүүд шинжлэх ухааны нээлт хийж, дэлхий дахиныг өөрчилсөн шинэлэг санаа, бүтээл гаргаж байсан нь олон. 

Хеди Ламарр

 

Холливудын од, Диснейн Цасан цагааны төрх болж байсан гэгддэг Хэди Ламаррыг дэлхийн хамгийн үзэсгэлэнт бүсгүй хэмээн нэрлэдэг байв. Харин тэр өөрийнхөө гоо үзэсгэлэнг "хараал гэлтэй" хэмээн ярьж байлаа. Учир нь түүнийг жүжигчин, секс бэлэгдэл хэмээн шүтэж байсан ч эрдэмтэн гэдгийг нь хэн ч ойшоодоггүй байв. 

 

Хеди Ламарр нэрээрээ олонд танигдсан Хедвиг Ева Мария Кислер 1913 оны 11 дүгээр сарын есний өдөр төржээ. Тиймдээ ч түүний төрсөн өдөр буюу 11 дүгээр сарын есний өдрийг Австри, Герман, Швейцарт 2005 оноос эхлэн Зохион бүтээгчдийн өдөр болгон тэмдэглэх болсон юм.

 

Хеди Ламмар дамжуулалтын үелзлийг өөрчилдөг холбоо харилцааны нууц хэрэгсэл бүтээжээ. 1962 оноос энэ бүтээлийг Америкийн зэвсэгт хүчин ашиглаж эхэлсэн бол өдгөө үүнийг үүрэн холбоо болон Wi-Fi-д ашигладаг байна.

 

Стефани Луиза Кволек

 

Стефани Луиза Кволек 1923 онд Нью-Кенсингтонд мэндэлж, 2014 онд таалал төгсжээ. Польш гаралтай Америкийн химич тэрбээр кевлар гэж нэрлэгдсэн  полипарафенилен-терефталамид бүтээжээ. Химийн салбарын бүтээлүүдээрээ олон шагнал хүртэж байсан түүний кевлар гэх материал нь онцгой бат бэх чанартай бөгөөд өдгөө хуягт хантааз, хуягт дуулга бүтээхэд ашиглагдаж байна.

 

Марион Донован

Марион О’Брайен Донован 1917 онд төрж, 1998 онд таалал төгсжээ. Америкийн зохион бүтээгч, бизнес эрхлэгч тэрбээр тухайн цаг үеийнхээ хамгийн авьяаслаг зохион бүтээгч эмэгтэй байсан бөгөөд 20 гаруй патент эзэмшдэг байж.

 

Түүний бүтээлүүдээс хамгийн ашиг тустай инноваци нь живхний ус нэвтрүүлдэггүй бүрхүүл байв. Марион энэ бүтээлийг олон удаагийн оролдлогын дараа 1946 онд бүтээж байжээ. 

 

Эль Долорес Жонс

Эль Долорес автомашиныг сайжруулж, энэ техникээс гарах чимээнээс бидний сонсголыг хамгаалсан. 1917 онд Эль Долорес Жонс автомашины моторын акустик шүүлтүүр зохион бүтээсэн юм. 

 

Мелитта Бенц

Германы бизнес эрхлэгч Мелитта Бенц 1873 онд төрж, 1950 онд таалал төгссөн аж. Мелитта кофенд ихээхэн дуртай байсан бөгөөд аягатай кофе нь дуусах үед аяганы ёроолд кофены шаар ихээр тунаж үлддэг байсан нь таалагддаггүй байсан гэх. Ингээд цаасан шүүлтүүрээр кофены шаарыг авах санааг бодож олжээ. 

 

Мелитта кофе чанах саванд нүх гарган, энэ нүх рүү хүүгийнхээ сургуулийн дэвтрээс авсан хуудас цаасыг хийжээ. Ингэж л кофе шүүгч бэлэн болсон гэдэг. 1908 онд тэрбээр энэ бүтээлээрээ ашигтай загварын патент авсан байна. 

 

Жозефина Кокрейн

Жозефина Гэрис Кокрейн 1839 онд АНУ-д төрж, 1913 онд таалал төгссөн аж. Жозефина механмикч Жорж Баттерсын хамтаар аяга таваг угаагч машин бүтээсэн нь ихээхэн амжилттай, олны дунд дэлгэрсэн бүтээл болжээ. 

 

Түүний гэрийн үйлчлэгч аяга таваг угаах үедээ шаазан эдлэлүүдийг нь байнга хагалж байгаад залхсан Жозефина  "аяга таваг угаагч машин бүтээх хүн гарахгүй юм бол би өөрөө тийм машин бүтээнэ" гэж хэлсэн гэдэг.

 

Ингээд 1886 онд тэрбээр механик аяга таваг угаагч машин бүтээжээ. Түүнийг энэ бүтээлийнх нь төлөө 2006 онд Зохион бүтээгчдийн алдрын үндэсний танхимд оруулсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
машины толь цонх арчигчийг бас эмэгтэй хүн зохиосон
2023-05-08
Бас нэг эмэгтэй байна. Тэр бол Путинг өөрчилсөн агуу гимнастикч
2023-05-06