ЦЕГ: 60 сая төгрөгийг битүүмжлэн шалгаж байна
2023-05-04

Фэйсбүүкт “10 хүн урамшуулалд хамруулна” гэх утга бүхий зар байршуулан, иргэдийг залилсан этгээдийг шалгаж эхэлжээ. Тэрбээр иргэдийн утасны дугаараар цахим хаяг руу нь нэвтэрч, найзууд руу нь чат бичин, залилан мэхэлдэг байжээ.

 

Уг этгээдийн үйлдсэн 230 орчим сая төгрөгийн хохиролтой, 180 орчим хэргийг илрүүлсэн байна. Тухайн этгээд нь иргэдээс залилсан мөнгийг бооцоот тааврын сайтын цахим дансаар дамжуулан авч, хэрэглэж байсныг нь тогтоон, дансан дахь 60 орчим сая төгрөгийг битүүмжлэн шалгаж байна.

Shuud.mn
Сонин хачин