III Чарльзыг хаан ширээнд залах ёслол тавдугаар сарын зургааны өдөр болно. Энэ ёслолд орохдоо хаан 10 кг жинтэй ёслолын чимэг зүүлт зүүнэ гэж Daily Star мэдээлжээ.
Тодруулбал, тавдугаар сарын зургааны өдөр болох сэнтийд залах ёслолын үеэр Их Британийн хаан 74 настай Чарльз торго, алт, үнэт чулуунаас бүрдсэн, ихээхэн жин дарах ёслолын хувцас өмсөх аж. Тэрбээр ёслолынхоо өдөр өмнөх хаад сэнтийд залах ёслол өмсөж байсан хүнд хувцас өмсөх гэнэ.
Чарльзын өмсөх алтлаг ханцуйтай хааны хувцасыг 1911 онд түүний элэнц өвөг V Георг хаанд зориулан оёж байжээ. Энэ хувцасыг Чарльзын эх, II Элизабет ч өмсөж байсан аж. Ихээхэн хүнд жинтэй олон давхар хувцаснаас гадна Гэгээн Эдвардын титэм 2,2 кг жин татах гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |