Фэйсбүүкээр залилан хийж, 40 сая төгрөгийн хохирол учруулжээ
2023-05-04

Цагдаагийн байгууллагаас фэйсбүүкээр залилан хийдэг этгээдүүдийг шалгаж эхэллээ. Тэд фэйсбүүкт “Таван толгой ХХК-ийн хувьцаагаа шалгаарай" гэж линк байршуулах эсвэл чатаар линк буюу хортой код явуулж, иргэдийн цахим хаягийн нэвтрэх нэр, нууц кодыг хууль бусаар аван, найзууд руу нь чат бичиж, залилан мэхэлдэг байна. 

 

 

Уг сэжигтэй этгээдүүд нь оршуулгын тусламж, гэнэтийн осол, өвчин, бэлэн мөнгөний хэрэгцээ гарлаа гэх зэргээр чат бичиж, бусдын данс ашиглан мөнгө шилжүүлж авдаг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ. 

 

Нийт 52 иргэнд 40 орчим сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгаж байна.

Shuud.mn
Сонин хачин